Тайгам-Алтай ХХК нь
2002 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирлээ.
Одоогоор Захиргааны алба, Санхүү бүртгэлийн алба, Төлөвлөгөө Судалгаа, Хангамжийн алба, Зураг төслийн алба, Инженер техникийн алба, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, эрүүл Ахуйн алба, Машин механизмын алба, Борлуулалт маркетингийн алба гэсэн нийт 8 алба хэлтсийн 150 гаруй үндсэн ажилтан, угсралт, сан, цахилгаан, салхивч, заслын бригадуудын 500 гаруй гэрээт ажилтантай ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн барилгын гадна фасад, гадна болон дотор засал, барилгын үндсэн бүтээц хэсгүүдээ өөрсдийн 30 гаруй төрлийн орчин үеийн техник, машин механизм, барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажлын болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр бүрэн хангагдан Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын салбарын норм дүрэм,стандартын дагуу ажиллаж байна.